Марк Газоль “Барселона”-д очно

2020 оны 10 сарын 01

“Испанийн сагсан бөмбөгч Марк Газоль эх орондоо харих боллоо” гэж Sports Illustrated мэдээллээ.

Түүний гэрээ байгуулах багаар “Барселона” нэрлэгдэж байна. “Барселона” сайн төвийн тоглогч хайж байгаа бол Марк гэр бүлийн асуудлаар Европ хүсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Ийнхүү хоёр талын хүсэл нэгдсэн тул Газоль эх орондоо харих замыг сонгосон бололтой.

Энэ жил 35 настай Газоль өнгөрсөн улирал “Торонто Рэпторс” багийн бүрэлдэхүүнд тоглож, Дорно бүсийн плей-оффт “Бостон Селтикс”-т  ялагдаж, хасагдсан. Энэ ялагдлын дараа тэр Испанидаа буцмаар байгаагаа хэлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pau(66.181.168.131) 2020 оны 10 сарын 01

Gasol

0  |  0
Top