Япон хулгайлагдсан иргэдийн асуудлаар Монголоос тусламж гуйна

2020 оны 10 сарын 01

Японы Гадаад Хэргийн сайд Тошимицү Мотэги ирэх долоо хоногт Монголд албан ёсны айлчлал хийнэ.

“Айлчлалын үеэр Тошимицү Мотэги Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ГХЯ-ны Н.Энхтайван нартай ажлын уулзалт хийнэ. Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудалд тусламж үзүүлэхийг Монголын талаас хүсэх болно” гэж The Mainichi сонинд бичжээ.

Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүга бүрэн эрхийн хугацаандаа хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг бүрэн шийдэх зорилготой гэдгээ илэрхийлээд байгаа. Тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн, гэхдээ ямар нэг болзол, шаардлага хүлээн авахгүй гэж хэлсэн билээ. Ер нь Шинзо Абэгийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж ойлгоход болно. Тиймээс Хойд Солонгостой дотно харилцаатай Монгол улсаас яриа, хэлэлцээ зохион байгуулахад тусламж урьд өмнө ч хүсэж байсан билээ.

Мөн Тошимицү Мотэги цар тахлын улмаас хаагдаад байгаа хилийг нээх, нислэгийг сэргээх талаар Монголын талтай хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 10 сарын 02

Hoid Solongosiin drga ni manai eh ornoosoo yrvagchidiig tooj avj heletsehgvi baihaa .Manai turiihuniig vdiid medelgvidee dandaa urvagch hylgaichid bvr yalan gyya .Odoonii erunhiilugch .Erunhii said .Ih hyraliin darga.Turiihun zasag turuu songyyliar deeremdej avaad Hyatadtai buhultsuud .Orsod 2 nvvr garagsan yrvagchidiig shal toohgvi dee.Negj Himiin ba ATOMIIN bUMBUGVI YLS EH ORNOO HAMGAALAH TEHNIGVI ULSIIG SHAL TOOHGVI DEE.KKK.\n

2  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 10 сарын 01

таарсан таар шуудайтайгаа дотно харилцаатай юм байна

0  |  0
sonin yum(202.21.97.30) 2020 оны 10 сарын 01

manaihan odoo yaj yavaad hoid solongostoi naizalchdiin ghde hudlaa shde, elbegeeg ochihod fat batsaan eruusuu uulzaagui shd haha

1  |  0
Top