ОЛОН ӨНГӨ: Сургуулийн орчинд корона байхгүй юу

2020 оны 10 сарын 01

Монгол Улс дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр хичээлийг танхимийн болон цахим хэлбэрээр явуулж байснаа танхимын сургалтадаа бүрэн шилжээд хэдхэн хонож байна. Хэдийгээр сургууль руу эцэг, эхчүүдийг гадуур хувцасгүй нэвтрүүлэхгүй, хүн нэг бүрийг амны хаалт зүүхийг сануулж байгаа ч энэ нь тийм ч хангалттай хэрэгжихгүй л байна.

Зөвхөн нэгдүгээр ангийн хүүхдүүдийг хичээлд нь хүргэж өгөх, авах үед сургуулийн гадаа бүлгийн тооноос хамаараад маш олон аав ээжүүд нэг дор цугларч байна. Нэгдүгээр ангийн зургаан бүлэг, нэг анги нь 50 хүүхэдтэй гэж тооцоход л 300 том хүн цуглана. Үүн дээр 300 хүүхэд нэмэгдэнэ. Тэдний цөөнгүй нь амны хаалт зүүх гэдгийг эргээд мартсан байдалтай байгаа нь нууц биш.

Улс орондоо аюулт өвчнийг алдчихалгүй зүтгэж байгаа олон хүний хичээл зүтгэлийг юугаар ч үнэлэх боломжгүй ч төр засгийн ойлгомжгүй шийдвэрүүд байсаар л байна. Уг нь бол танхимын сургалтад шилжсэн ч гэсэн хорио цээрийн үеийнх шигээ нэг ангийг өглөө, оройд хуваан хичээллүүлэх, нийт бүлгийг хоёр ээлжээр хичээллүүлэх зэрэг арга хэмжээг үргэлжлүүлсэн бол сургууль орчимд өдий тооны олон эцэг эхчүүд цугларахгүй байх боломжтой байсан мэт санагдана. Аль эсвэл уг өвчин сургуулийн орчинд ирж, тархаж чаддаггүй ч юм болов уу гэсэн гэнэн тэнэг бодол ч төрж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top