Бүтээлч ажил: Аврах хантааз хийлээ

2020 оны 09 сарын 30

Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан стандартын дагуу 10 ширхэг аврах хантаазыг хийлээ.

  Тус аврах хантаазнууд нь 80кг-ын даацтай бөгөөд сайн чанарын нийлэг материалаар бүрж, аюулгүй байдал хангах гэрэл ойлгогч тууз, албаны таних тэмдэг зэргийг хийж өгснөөрөө онцлог юм гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top