ЛеБрон Жеймс Токиогийн олимпод оролцох хүсэлтэй

2020 оны 09 сарын 30

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий менежер Жерри Коланжело “Лейкерс” багийн тоглогч Леброн Жеймсийг ирэх жил Токиогийн олимпод оролцох бодолтой байгаа гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Жеймс олимпод шигшээ багтайгаа хамт тоглохыг хүсэж байгаа. Гэхдээ цар тахлын улмаас НБА лигийн  2020/21 оны улирлын тоглолт хэзээ эхэлж, хэзээ өндөрлөх нь тодорхой бус байгаа болохоор эцсийн шийдвэр гаргаагүй байна. Ийм тодорхой бус үед хэн ч ирэх жил юу болохыг мэдэхгүй” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top