ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Өнөөдөр 2020.09.30. Энэ оны 274 дэх өдөр бөгөөд он дуусахад 92 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 50 минутад мандлаа. 18 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатарт хур тунадастай. Өдөртөө 6 хэм дулаан, шөнөдөө -3 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын орчуулагчдын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Польшид Хөвгүүдийн өдөр бол Ботсванд Тусгаар тогтнолын өдөр, Канадад Улбар шар өнгийн цамцны өдөр юм.

Энэ өдөр Германы био физикч, Нобелийн шагналт Иоханн Дайзенхофер, Америкийн жүжигчин Эрик Штольц, Голландын хөл бөмбөгч, дасгалжуулагч Франк Райкард, Италийн жүжигчин Моника Беллуччи, Францын жүжигчин Марион Котийяр, хөл бөмбөгч Оливье Жиру зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1938 оны энэ өдөр Мюнхенд Герман, Их Британи, Итали улс Судети мужийг Германд өгөх тухай зөвшилцөл байгуулжээ.

1948 оны энэ өдөр “Ми-1” нисдэг тэрэгний анхны чөлөөт нислэг болов.

1965 оны энэ өдөр Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос тангарагаа өргөжээ.

1980 оны энэ өдөр Израилд шинэ валют шекель гарчээ.

1991 оны энэ өдөр Жан-Бертран Аристидыг төрийн эргэлтээр Гаити улсын Ерөнхийлөгчийн суудлаас буулгав. 

2009 оны энэ өдөр Европын холбооны комисс Өмнөд Осетын дайныг Гүрж улс эхэлсэн гэх дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ Оросыг хангалттай хариу арга хэмжээ аваагүй, зөрчилдөөнийг өдөөсөн гэж буруутгасан байна.

2015 оны энэ өдөр ОХУ Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал эд мал арвидна.

Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчилж авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Харин төлгө тавих, морь уралдахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top