БНСУ-ын Чангвон хот ОБЕГ-т гал унтраах дөрвөн машин бэлэглэжээ

2020 оны 09 сарын 29


Монгол, БНСУ-ын хооронд диполмат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Ойн хүрээнд БНСУ-ын Чангвон хотын захиргаа, иргэний танхим хамтран гал унтраах авто машины хандив өргөх арга хэмжээг зохион байгуулжээ.

Гал унтраах зориулалттай техник хэрэгслийн засвар үйлчилгээ, будгийн ажлыг орон нутгийн байгууллага, Lion Clubs International District 355-C, Samsung Changwon Hospital, Mongolian Food зэрэг компаниуд ивээн тэтгэж, гүйцэтгэсэн байна. 

Чангвон хотын дарга Хео Сон Мү гал унтраах авто машинуудыг өөрийн биеэр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан боловч КОВЕД-19 цар тахлын улмаас айлчлалыг хойшлуулж, хорио цээрийн дэглэм тавигдсаны дараа хотын дарга болон орон нутгийн бизнес эрхлэгчдийн хамт Монголд хүрэлцэн ирж, экспортын чиглэлээр дотоодын компаниудтай уулзалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top