Жеймс Кэмерон “Аватар-2” киноны зураг авалт дууссаныг зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

"Аватар" киноны фэнүүд үргэлжлэлийг нь хүлээгээд арван жил болсон. Тэгвэл шинэ анги гарах цаг дөхжээ. Найруулагч Жеймс Кэмерон “Аватар-2” киноны зураг авалт 100 хувь дууссаныг зарлалаа.
 


Жеймс Кэмерон Австрийн саммитийн үеэр Арнольд Шварценеггертэй ярилцахдаа “Цар тахлын улмаас бид бүтэн дөрвөн сар алдсан ч хоёрдугаар ангийн зураг авалт бүрэн дууссан төдийгүй “Аватар-3” киноны зураг авалт 95 хувь дуусаад байна. Бид Шинэ Зеландыг зураг авах орноор сонгосондоо их баярласан. Учир нь энэ орон коронавирустэй тун амжилттай тэмцэж байгаа тул бид зургаа авч, хөл хориогүй жирийн амьдарч байлаа” гэж хэлжээ.
 

 

"Аватар-2" киноны үйл явдал нэгдүгээр ангиас 12 жилийн дараа өрнөнө. Кинонд Сэм Уортингтон, Зои Салдана, Сигурни Уивер, Жованни Рибизи, Жоэл Дэвид Мур, Эди Фалько, Кейт Уинслет, Клифф Кертис, Уна Чаплин, Вин Дизель, Мишель Йео, Дэвид Тьюлис нар тоглосон.
 


Киноны нээлтийн хугацаа найман удаа хойшилсны эцэст 2022 оны 12 дугаар сарын 16 гэж тогтжээ. Харин “Аватар-3” кино 2024 оны 12 дугаар сарын 20-нд болох гэнэ. Хэрэв энэ хоёр кино амжилт олбол дахин хоёр анги хийхээр Жеймс Кэмерон төлөвлөжээ.

Анхны "Аватар" кино 237 сая ам.доллароор бүтэж, 2.79 тэрбум ам.долларын ашиг олж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.27.212) 2020 оны 09 сарын 29

Shuranhai hamtlagiin duuchnuu duug ashiglasan geed l shuugiad baisan,odoo bas yamar hamtlagiin duug hulgailah boldoo.

1  |  0
Top