АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөөд байгаа аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал нийт таван цаг үргэлжлэхээр эхний байдлаар төлөвлөөд байгаа бөгөөд айлчлалын хөтөлбөр эцэслэн тохироогүй байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлах үеэр буюу 2018 оны есдүгээр сарын 21-нд тогтвортой цэвэр усны нөөцийг Монгол Улсад бий болгох, хувийн хэвшлээр дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн МСК-ийн 350 сая ам.долларын цэвэр усны компакт гэрээнд Майк Помпео гарын үсэг зурсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Помпей ндэнд дулаахан Оросорхуу хүн харагддаг юм\n