ЭХЭМҮТ-д өчигдөр 38 хүүхэд мэндэлжээ

2020 оны 09 сарын 29
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг 2020.09.29-ний өглөөний 10.00 цагийн нэгтгэсэн байдлаар хүргэж байна.
 
ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5138 хүн үйлчлүүлсний 35 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 175 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна.
 
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 2708 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ.
 
ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 28-ны өдөр нийт 38 хүүхэд шинээр мэндэлсэн байна.
 
Энэ өдөр нийт 265 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 192 мэс засал байв. ГССҮТ-д 368 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна. Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн үйлчлүүлсэн байна.
 
ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 5 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцжээ.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top