Нэр дэвшигчид маргааш үнэмлэхээ гардаж авна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно.

Сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэд маргааш /2020.09.30/ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах аж. 

Энэ талаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр хэсэгт "Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ" хэмээн заажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top