“Клипперс” Док Риверсийг халжээ

2020 оны 09 сарын 29

“NBA-гийн Лос-Анжелес Клипперс баг ерөнхий дасгалжуулагч Док Риверсийг халлаа” гэж ESPN-ий Эдриан Войнаровски твиттер хуудсандаа бичжээ.

Док Риверс 2013 оноос эхлэн Клипперс багийг удирдсан. Энэ жилийн плей-оффт Денвер багийг цувралд 3-1 ялж байгаад гурав дараалан ялагдаж, хасагдсан билээ. Энэ ялагдлын дараа Док цувралд 3-1 тэргүүлж яваад гурван удаа хасагдсан НБА-гийн түүхэн дэх анхны дасгалжуулагч болсон.

Энэ жил 58 настай Риверс дасгалжуулагчийн замналаа 1999/2000 оны улиралд Орландо Мэжик багт эхэлсэн. Тэр жилдээ лигийн Оны дасгалжуулагчаар тодорч байв. Гэвч 2003 онд улирал эхлээд удаагүй байхад халагдсан. Нэг жил телевизэд NBA on ABC нэвтрүүлэгт ажиллаад 2004 онд Бостон Селтикс багт очсон. 2008 онд анх удаагаа лигийн аварга дасгалжуулагч болж байлаа. 2013 онд Лос-Анжелес Клипперс баг түүнийг драфтын эрхээрээ солин авч, Док жилийн долоон сая ам.долларын цалинтайгаар лигийн хамгийн өндөр цалинтай дасглжуулагч болж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top