Хамгийн амжилттай гарааны бизнес: Snowflake Inc.

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

Асуудлын шийдлийг эрэлхийлж, ажлыг ирээдүй цагт төлөвлөж хийдэг компаниудыг стартап гэж тодорхойлдог. Стартап компаниуд байгуулагдсанаасаа хойш 1.5 жилд үйл ажиллагагаа 5-10 дахин өсгөж чаддаг мабиц, бизнес төлөвлөгөөтэй байх ёстой. Дэлхий нийтээр коронавирусний цар тахалд нэрвэгдэд байгаа энэ үе нь стартап компаниудын тоглолт хийх алтан боломж болохыг эдийн засагчид зөвлөж байна. Иймд дэлхийн шилдэг стартап компаниудын түүхээс цувралаар танилцуулж байна.


Энэ гарааны бизнесийн нэрнээс нь харсан ч нэг тийм шинэ, магадгүй залуусын мэдрэмж мэдрэгдэнэ. Компани одоогоос найман жилийн өмнө 2012 онд АНУ-ын Калифорни мужийн Сан Матео хотод үүсэн байгуулагдсан түүхтэй. Компанийг Бенуа Дейжвиль, Тьери Круан, Марчин Зуковски нар санаачлан байгуулжээ. Тэд бүгдээрээ өгөгдөл хадгалах программ хангамж зохиодгоороо алдартай байж. Дейжвиль, Круан нар алдарт "Oracle" компанийн өгөгдлийн баазыг зохион бүтээсэн бол Зуковски Голландад "Vectorwise" нэртэй гарааны бизнес эхлүүлсэн туршлагатай байлаа. Тэд тухайн үедээ шинэ тутам байсан үүлэн тооцоолол ашиглан томоохон компаниудын өгөгдөл хадгалах асуудлыг шийдэх цогц компани байгуулахаар зориог шулуудсан байна.

Байгуулагдсанаасаа хойш хоёр жил ямар менежменттэй байхаа шийдэлгүй олдсон хэдэн гэрээн дээр л ажилладаг байжээ. Улмаар 2014 оны аравдугаар сард "Microsoft" компанийн гүйцэтгэх захирал асан Боб Мугилатай холбоо тогтоож компанийн менежментээ хариуцуулахаар болжээ. Түүнээс хойш гэрээтэй ажиллах компаниудын тоо нэмэгдэж тэдний зохиосон программ хангамжийг 80 гаруй компани ашиглах болсон байна.

2019 он гэхэд АНУ даяар харилцаатай ажилладаг 500 гаруй компани, нийт 1400 ажилтантай болж зах зээлийн үнэлгээ нь 264.7 сая ам.доллар болтлоо өссөн байна.  Гэхдээ тэдний үүлэн тооцоолол болон программ хангамжийг 3.3 тэрбумаар үнэлэх хөрөнгө оруулагчид ч бий.  Компани дөнгөж саяхан буюу есдүгээр сарын 16-ны өдөр IPO гаргасан юм. Хэдийгээр нэгж хувьцааг 75-85 ам.доллароор гаргахаар төлөвлөж байсан ч эрэлт хэрэгцээ их байсан тул 100-110 ам.доллар болтлоо өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top