“Орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсөвт хүндрэл үүсгэлээ”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Улсын төсвийн 2020 оны орлогыг хэт өөдрөг төсөөлж, төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагтай баталсан нь цар тахлаас шалтгаалан эдийн засаг тодорхой бус байдалд байгаа энэ үед улсын төсвийг хүнд байдалд оруулж байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны нийт орлогыг 2019 оны батлагдсан дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөгт хүргэхээр төсөөлсөн боловч энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсөвт 6.1 их наяд төгрөг төвлөрөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1.6 (20.9%) их наяд төгрөгөөр бага байна. Төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогооны эхний найман  сард 5.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (17.1%) их наяд төгрөгөөр буурсан байна.

Харин төсвийн 2020 оны нийт зарлагыг 2019 оны батлагдсан дүнгээс 2.3 их наяд төгрөгөөр өсгөн 13.9 их наяд төгрөг байхаар баталсан. Энэ оны эхний найман  сарын байдлаар нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өслөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top