SOS: Ястай самар идсэн хүүхдийн гэдэс ТҮГЖРЭХ аюултай

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Бага насны хүүхэд ястай самар идсэнээс үүдэж гэдэсний бөглөрөл, түгжрэл үүсч байгаа талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч В.Ганхуяг анхааруулж байна. 

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Энэ зун зуншлага сайхан болж, самар жимс элбэгтэй намар гарлаа. Хэдий самар элбэг сайхан намар болсон ч эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг өгмөөр байна. Учир мэдэхгүй бага хүүхдүүд маань томчуудыг дууриан самар идэхдээ ястай нь идсэнээс гэдэсний бөглөрөлт, түгжрэл болж, мэс заслын эмчийн тусламж авах нь нэмэгдлээ. Иймд та бүхэн бага насны хүүхдээ зөв хооллож аюулгүй байдалд нь анхаарна уу" гэжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top