KFC Mongolia бусдын бүтээлийг ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ашиглажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28


“Өлөн бай”нэртэй сурталчилгаа, зурагт хуудаснаасаа болж нэлээдгүй шүүмжлэл сонссон KFC Mongolia үүнийхээ араас

Тэд яагаад? гэж асуудаг
Бид яагаад болохгүй гэж? хариулдаг
Тэд яаж? гэж асуудаг
Бид ЗОРИГТОЙ алхдаг
Бид ӨӨРИЙГӨӨ сорьдог
Бид ӨЛСГӨЛӨНГӨӨ мэдэрдэг
ӨӨРИЙНХӨӨРӨӨ байх хүсэл, БҮТЭЭХ хүсэл, ХҮЧИРХЭГ байх хүсэл
Яг ОДОО цаг нь...ДУТУУГАА ДҮҮРГЭ гэсэн агуулгатай видео сурталчилгаа түгээж, “Өлөн бай” гэсэн PR-ынхаа эргэлзээг тайлах гэж хичээсэн ч энэ сурталчилгаа нь дахин асуудал дагуулж эхэллээ.

“Mongolian next top model” шоуны шилдэг оролцогчдын нэг, HYB брэндийг үүсгэн байгуулагч Б.Цэцэгмаа, Б.Цэцэгсайхан (Томи, Жерри) нарын бүтээлийг рекламандаа зөвшөөрөлгүй ашигласан талаар Жерри фэйсбүүк хуудаснаа бичжээ. 

"...Энэ бүр арай тэвчээр барагдуулж, бухимдуулж байна. Миний хөдөлмөр болж, ямар ч ашиг сонирхолгүй "PLAYTIME 2018"-ын тухай хийсэн бичлэгээс хэсэг дүрсийг ямар ч зөвшөөрөлгүй, хулгайгаар татан оруулж, HYB гэсэн патенттай логог маань устгаад өөрсдийн KFC гэсэн логогоо тавьж, дундуур нь тахианы бичлэг оруулж, зар сурталчилгаа хийсэн байна. Бас ичихгүй миний нүүр царайг ашигласан. Энэ том байгууллага "ӨЛӨН БАЙ" гэдэг маркетингаар ажилладаг юм уу. Уран бүтээлч гэдэг хүний оюуны хөдөлмөрийг хүндлэхгүй, үнэлэхгүй байгаа энэ хандлага үнэхээр уур хүргэж байна" гэхчлэн бухимджээ.
 


Jerry Baatarchuluun-ы энэхүү постны дор KFC Mongolia уучлал хүсэж, дараах сэтгэгдлийг бичсэн байв. Харин өөрсдийн пэйж хуудсанд байршуулсан сурталчилгаагаа устгасан байлаа.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ULUN COMPANY(202.21.97.30) 2020 оны 09 сарын 29

ULUN COMPANY

2  |  0
ULUN COMPANY(202.21.97.30) 2020 оны 09 сарын 29

ERGUU PIZ.DAKUUD HAHA UNEHEER ULUN GAZAR SHU, TER OLJ IRSEN UGNUUDIIN HARDAA, EE ICHIJ UHMEER YUMAA, MINII HUGSHIN (KFC) ODOO BOLIOOOO HAHAHA

2  |  0
Top