Армен, Азербайжаны хооронд мөргөлдөөн гарч, ДАЙНЫ БАЙДАЛД шилжлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Есдүгээр сарын 27-нд Армен, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарлаа. Армены Ерөнхий сайд Никол Пашинян Азербайжаны Зэвсэгт хүчин Уулын Карабахын чиглэлд дайралт хийсэн тухай мэдээлэв. Армены Гадаад хэргийн яамны мэдээллээр, Азербайжаны арми хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нийслэл Степанакерт хот болон суурин газруудыг бөмбөгджээ.

Азербайжаны Батлан хамгаалах яам тус улсын арми Армены талд хариу арга хэмжээ авсан гэж мэдэгдэж байна. Мөргөлдөөнд пуужин, артиллери, нисэх хүчний анги нэгтгэл, нисгэгчгүй нисдэг аппарат зэргийг дайчилсан байна. Мөргөлдөөний үеэр Азербайжаны талаас 16 цэрэг амь үрэгдэж, зуу гаруй цэрэг шархаджээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Армен, Азербайжан Уулын Карабахад дайны байдал зарлаад байна.

Хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Ерөнхийлөгч Араик Арутюнян тус бүс нутагт гарсан зэвсэгт мөргөлдөөний улмаас Карабахын олон арван цэрэг болон энгийн иргэн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Мөн 18-аас дээш насны эрчүүдийг дайчилж эхэлсэн аж.

Арутюняны мэдэгдсэнээр, Карабахын нутаг дэвсгэрт сүүлийн нэг сар орчим Азербайжанд хээрийн сургуулилт нэрийдлээр байрлаж байсан Туркийн “F-16” онгоцыг ашигласан аж.

Армены Батлан хамгаалахын сайд Арцрун Ованнисян Азербайжаны талаас 200 орчим цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгджээ. Түүнчлэн, Баку зэвсэгт мөргөлдөөний үеэр гуч орчим танк, хуягт техникээ алдсан гэж мэдэгдсэн ч Баку энэ мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.

Карабах дахь сөргөлдөөн өөртөө засах Уулын Карабах муж 1988 оны хоёрдугаар сард Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч буйгаа зарласнаар эхлэлтэй. 1992-1994 оны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөний дүнд Азербайжан Уулын Карабах дахь хяналтаа алдсан билээ. 1992 оноос хойш сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх хэлэлцээг Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Минскийн бүлгийн хүрээнд хийж байгаа юм. Энэхүү бүлгийг ОХУ, АНУ, Франц улс тэргүүлдэг.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hd(139.5.216.142) 2020 оны 09 сарын 30

2-uulaa huchin chadlaar oiroltsoo uls bolohoor uzej bn tom uls bsn bol olon yum yarihgui shuud tsergee oruulaad l hyadaad duusgachihna shde

0  |  0
Zochin(103.212.118.238) 2020 оны 10 сарын 06

Ингэж байхаар нийлээд хятадтай байлдаасай

3  |  2
(202.126.89.223) 2020 оны 10 сарын 01

Odoo huuchni azerbayjan gej bhgui bolson,islamin terroristuudin gazar nutag bolood udaj bn,ene ulsig ustgah heregtei

1  |  0
(202.126.89.223) 2020 оны 09 сарын 28

Odoo huuchni azerbayjan gej bhgui bolson,islamin terroristuudin gazar nutag bolood udaj bn,ene ulsig ustgah heregtei

0  |  0
(202.126.89.223) 2020 оны 09 сарын 28

Odoo huuchni azerbayjan gej bhgui bolson,islamin terroristuudin gazar nutag bolood udaj bn,ene ulsig ustgah heregtei

0  |  0
Top