АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.Мишээл Олон улсын математикийн олимпиадаас АЛТАН МЕДАЛЬ авчирлаа

2020 оны 09 сарын 28


Олон улсын математикийн 61 дүгээр  олимпиад энэ сарын 21-22-ны өдрүүдэд коронавирустэй холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Тус олимпиадаас "Шинэ Монгол" сургуулийн сурагч Отгонбаярын Мишээл “Алтан медаль” хүртжээ. Ингэснээр тэр Олон улсын математикийн олимпиадын Монгол Улсын дөрөв дэх алтан медалийг эх орондоо авчирч чадлаа.

О.Мишээл 2018, 2019 онд Олон улсын математикийн олимпиадаас дараалан хүрэл медаль авч байсан юм. 

Өнгөрсөн жил алтан медаль хүртэж байсан Нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Өнөболд энэ жилийн олимпиадад мөнгөн медалийн болзол хангасан байна. 

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө болсон Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авчирсан “Сант” сургуулийн сурагч Амарын Нямдаваа Олон улсын математикийн олимпиадад мөн амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн байна. Түүнийг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас алтан медаль хүртсэний дараахан манай сайт ярилцлага авч, сэтгэгдлийг нь хуваалцаж байсан билээ. 

Түүнчлэн 11 дүгээр сургуулийн сурагч Б.Хантүшиг математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн бол “Олонлог” сургуулийн сурагч Б.Батсамбуу, “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэлт нар тусгай шагналын эзэн болж, Монгол Улс багаараа 29 дүгээр байр эзэлжээ. 
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(77.2.86.124) 2022 оны 03 сарын 24

MONGOLIIN XYYXDYYD DELXIID URAN UXAAN CETGEX BODOX CHADLAARAA GAIXUULJ BAINA MONGOLIIN ULC TORCHID UCAN MALNUUD ENE BYAZXAN MONGOL XYYXDYYDEECEE TOOG YAAJ BODOJ CETGEDGIIN CURAACH MUU CAIN BAACNUUDAA

1  |  0
зочин(202.179.27.50) 2022 оны 03 сарын 24

Мундаг хүүхдүүдэд баяр хүргэе. Энэ гэрэлтсэн сайхан хүүхдүүдийн ард маш олон хүний, өөрчдийнх нь хүч хөдөлмөр, хөлс харагдаж байна. Багаас нь олимпиад тэмцээнд бэлтгэж ирсэн багш нарт нь, үргэлж хүүхдүүдийнхээ төлөө гүйж, бүх бэлтгэлийг нь цаг гарган хангаж өгсөн ээж аав нарт нь томоос том баяр хүргэе. Ийм амжилтад хүүхдүүд зүгээр л ЕБС-ийн хичээлээ үзэж байгаад хүрдэггүй юм. Маш их хүч, хөдөлмөр, хөрөнгө зарцуулдаг. Ийм сайн хүүхдүүдийн бэлтгэлийг тасалдуулахгүйн тулд бүх ангилалд ядаж л чансааны олимпиадуудаа явуулж байх ёстой юм шүү.

1  |  0
Top