КОВИД-19 | ОХУ Узбекистанд 35 сая тун вакцин нийлүүлнэ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

ОХУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын сангаас Узбекистан улсын “Лаксисам” компанид 35 сая тун вакцин нийлүүлэхээр тохиролцоонд хүрчээ.

Гэхдээ ОХУ-ын хүн амыг вакцинжуулж эхэлсний дараа дээрх нийлүүлэлт хийгдэхээр болжээ. Судалгааны сүүлийн шатны дүн гартал судалгааны явц, эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг Узбекийн “Лаксисам” цаг тухай бүрд нь тайлагнаж байхаар болсон байна.

ОХУ-ын хөгжүүлж буй “ Спутник V” вакцины сүүлийн шатны судалгаа өнгөрсөн долоо хоногт эхэлж, Москва хотоос сонгогдсон сайн дурынханд вакциныг тарьсан юм.

Одоогоор дээрх вакциныг Казахстан, Энэтхэг, Бразил улсын хоёр ч муж захиалахаар болоод байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Top