Беларуст жагсаалын үеэр эмэгтэйчүүдийг баривчлав

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Беларусын нийслэл Минск болон бусад хэд хэдэн хотод өчигдөр /2020.09.26/ жагсаал болжээ. Жагсаалын үеэр 100 хүнийг баривчилсан байна.

Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр сөрөг хүчнээс зохион байгуулсан жагсаалд оролцох үеэрээ баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд аж. Учир нь жагсаал зохион байгуулахыг “Telegram” сүлжээний Беларусь дахь сувгуудаар эмэгтэйчүүдэд уриалсан байжээ.

Минскт болсон жагсаалд л гэхэд олон зуун эмэгтэй оролцсон байна.

Беларусын сөрөг хүчнийхэн энэ удаагийн жагсаалаа тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Светлана Тихановскаягийн “тангараг өргөх ёслолын бэлтгэл” гэж нэрлэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.24.136) 2020 оны 09 сарын 27

Беларуссын эмэгтэйчүүд тэмцэлд босчээ.

0  |  0
Top