Туркийн хөлбөмбөгчийг алуулахаар эхнэр нь захиалга өгчээ

2020 оны 09 сарын 27

Туркийн шигшээ багийн тоглогч асан Эмре Ашикийг эхнэр нь алуулахаар захиалгат алуурчин хөлсөлсөн нь илэрчээ.

Daily Star-т бичсэнээр Эмре эхнэрээ нууц амрагтай болсныг мэдээд салах өргөдлөө өгсөн байна. Ямар ч хөрөнгөгүй үлдэхээс айсан эхнэр Ягмур Ашик нууц амраг Эрди Сунгур хэмээх залууд нөхрөө алах даалгавар өгчээ. Бэлтгэл сургууль хийлгэн, бай буудуулж байсан ч Эрди хүн алж чадахгүй гэж татгалзсан байна. Ингээд тэд захиалгат алуурчин хөлслөхөөр болж, 1,1 сая евро төлжээ. Гэвч төлөвлөгөө хэрэгжсэнгүй, хөлсний алуурчин нөхөрт нь бүгдийг хэлснээр Ягмур, нууц амрагийн хамт цагдаад баригдсан байна. Тэднийг хүний амь хөнөөх гэж завдсан хэргээр шүүх юм.

Эмре Ашик Туркийн шигшээ баг болон Бешикташ, Галатасарай, Фенербахче багуудад тоглож байсан. 46 настай. 2012 онд Ягмуртай гэрлэсэн, гурван хүүхэдтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boldoo(202.9.46.204) 2020 оны 09 сарын 28

Arai ch dee

0  |  0
Z(202.9.46.176) 2020 оны 09 сарын 27

үлгэр юмдаа

0  |  0
Top