Их Эе хурлын товыг ирэх сарын 24-нд шийднэ

2020 оны 09 сарын 27

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Их Эе хурлын товыг хэзээ гаргах талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлэл хийлээ.  

МЭДЭЭЛЭЛ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2020 оны 09-р сарын 05-ны өдөр хуралдсан Цэцдийн зөвлөлийн хамтарсан хурлын гишүүдийн ирц бүрэлдээгүй гэж нэр бүхий бөхчүүд ажлын хэсэгт хандсан учир Цэцдийн зөвлөлийг дахин хуралдуулахаар шийдвэрлэлээ. Цэцдийн зөвлөлийн хурал 2020 оны 10-р сарын 24-ний бямба гаригийн 11 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болох ба хурлаар Их Эе хурлын товыг хэлэлцэж тогтоно.

Их Эе хуралд бэлтгэх Ажлын хэсэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(66.181.191.236) 2020 оны 09 сарын 28

Их хурлаа хийнэ гэж улс төрийн сонгуулиас ч хэцүү зовлонтой хийж ч чаддаггүй нөхдүүд байх юм даа.

0  |  0
Top