МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Хөвсгөл аймагт ажиллалаа

2020 оны 09 сарын 27

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ өдрүүдэд /2020.09.25-27/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалт-семинарыг зохион байгуулсан.

Энэхүү сургалт семинарт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн биеэр оролцож, сургалтад хамрагдаж буй багш нарт амжилт хүссэн бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газараар зочлож, Засаг даргын орлогч Ц.Баттогтохтой уулзлаа.

Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр албан айлчлалынхаа хүрээнд Хөвсгөл аймгийн БТСГ, “Аваргууд”, “Сод Эрдэм”, “Эрдмийн далай” сургуулиудын олимпийн тэнхимээр зочилж, олимпизмийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдэд МҮОХ-ны одон медалийг гардуулан өгсөн байна. Мөн олимпийн танхимуудыг ивээн тэтгэдэг "Аяны Жолоо", "Уудам хангай" компаний үйл ажиллагаатай танилцаж, дурсгалын зураг авхууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.96.162) 2020 оны 09 сарын 28

Олимпийн хорооны хүн өндөр дээд зочин шиг яваад л байхын

0  |  0
sport(202.126.88.223) 2020 оны 09 сарын 27

яваад л байх юм яваад л байх юм үр дүн хэрэгтэй шүү одоохондоо юу ч харагдахгүй бна бүх юм ойлгомжгүй бна

0  |  0
Top