НЭГ ХОНОГТ: Дэлхийд 316 мянга гаруй хүн коронавирусээр өвчиллөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 316 мянга гаруй хүн коронавирусээр өвджээ. Таван мянган хүн уг вирусний улмаас амиа алджээ. 

Манай улсын тухайд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тоо 313 байгаагаас 303 нь эдгэрч, 10 хүн эмчилгээ хийлгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top