ЛеБроны трипл- даблаар Лейкерс Өрнө бүст тэргүүллээ

2020 оны 09 сарын 27

Өнөөдөр өглөө Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн Өрнө бүсийн финалын тав дахь тоглолт Реюньонд боллоо.

Лос-Анжелес Лейкерс баг Денвер Наггетс-ийг 117:107 ялж, Өрнө бүсийн аварга боллоо. Тэд цувралд 4-1 хялбархан ялсан юм.

Лейкерсээс трипл-дабл хийсэн ЛеБрон Жеймс багаа тэргүүлсэн. Жеймс 38 оноо, 15 самбар, 10 оновчтой дамжуулалт өгчээ. Харин Энтони Дэвис 25 оноо, 5 самбартайгаар тоглолтыг дуусгалаа.

НБА-гийн плей-оффын финалд Лейкерс Дорно бүсийн Бостон Селтикс, Майами Хит багуудын ялсантай тоглоно.

Лейкерс – Денвер 117:107 (33:30, 28:21, 26:33, 30:23)

AdventHealth Arena

Лейкерс: Жеймс (38 + 16 сам + 10 дам), Дэвис (27), Грин (11), Ховард (9 + 9 сам), Колдуэлл-Поуп (2) – гараа; Карузо (11), Кузма (8), Рондо (8), М-ф Моррис (3), Макги (0).

Денвер: Йокич (20 + 7 сам), Грант (20 + 9 сам), Мюррэй (19 + 8 дам), Миллсэп (13), Харрис (3) – гараа; Портер (10), Моррис (10 + 7 дам), Пламли (7), Дозьер (5), Крэйг (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top