“The Press” сэтгүүлийн ерөнхий редакторт 10 жилийн ял оноожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

БНХАУ-д төрийн шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редакторт авлигын хэргээр 10 жилийн ял оногдуулжээ. Вань Шитун нь төрийн Жэньминь Жибао хэвлэлийн газрын харьяа шинжлэх ухааны “The Press” сэтгүүлийн ерөнхий редактораар ажилладаг байжээ.

Түүнийг 900 гаруй өгүүлэл, материал нийтлэхдээ төлбөр авсан хэрэгт буруутгажээ. Тэрбээр 2014-2019 онд нийт 8,24 сая юань /1,2 сая ам.доллар/-ийн хахууль авсан байна. Түүнд 10 жил хорих болон 500 мянган юань /73 мянган ам.доллар/-ийн торгууль төлөх ял оногдуулжээ.

“The Press” нь олон нийтэд хуулийн салбарын мэдээ мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийн чиглэлийн материал нийтлэх, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн байгууллага гэж АТГ-ын мэдээлэлд дурджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top