Украины Засгийн газар авлигыг 200 тэрбум гривнээр бууруулах хөтөлбөр батлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

 Украины Засгийн газраас авлигын эсрэг Үндэсний стратегийг баталсныг “Укринформ” мэдээлжээ.

Тус улсын Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга Олександр Новиков хэлэхдээ  “Өмнөх стратеги нь бодит тооцооллоор ДНБ-ийг  зургаан  хувиар нэмэгдүүлж байсан. Энэхүү стратеги нь бидний тооцооллоор авлигын зардлыг 200 тэрбум гривнээр бууруулах болно” гэжээ.

Стратегийг боловсруулахдаа иргэд, бизнес эрхлэгчид, шинжээчдийн санал бодол, авлигын эсрэг бодлого, шинжээчдийн судалгаа, олон улсын туршлага, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Европын конвенц болон олон нийтийн хэлэлцүүлэг зэрэгт тулгуурлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top