Авто тээврээр зорчигчид 28.5 сая хүнээр буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Монгол Улсад бүх төрлийн тээврээр 2020 оны эхний хагас жилд 61.8 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеэс 29.3 сая хүн буюу 32.1 хувиар буурсан байна.

Зорчигчдын тоо буурахад авто тээврээр зорчигчид 28.5  сая хүнээр буурсан нь голлон нөлөөлжээ. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэйучир хилийн боомтуудыг хэсэгчлэн нээж, үүний зэрэгцээ БНХАУ-ын эдийн засаг хүлээлтээс хурдан сайжирч байгаа учир уул  уурхайн бүтээгдэхүүний  тээвэрлэлт сэргэж байна.

Сануулахад, коронавируст халдвар  дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг энэ оны  хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хааж, зорчигчдын орох, гарах урсгалыг хязгаарласан.  Мөн халдварт өвчнөөс сэргийлж иргэд хот хооронд зорчихдоо өөрсдийн тээврийн хэрэгслээр явахыг илүүд үзэж байгаагаас бүх төрлийн тээврээр зорчигчдын тоо буурч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top