“Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөрд Хөдөлмөрийн баатар цол олголоо

2020 оны 09 сарын 26

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.09.26/ Төрийн Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор

Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон эрүүл мэнд, барилга, дэд бүтэц, худалдаа, хүнс, аж үйлдвэрийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт өндөр хувь нэмэр оруулж буй
 

  • “Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар,
     
  • “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирийн Баттөр,
     
  • “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарыг шагналаа.
     

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.34.114) 2020 оны 09 сарын 27

Bayar khurgei.\n

0  |  0
Zochin(103.229.122.238) 2020 оны 09 сарын 26

Bayar khurgei.

0  |  0
Zochin(103.229.122.238) 2020 оны 09 сарын 26

Bayar khurgei

0  |  0
Top