Д.Ганбаатар: "Макс" групп шинээр 3000 ажлын байр бий болгоно

2020 оны 09 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.09.26) "Макс" группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, "Монос" группын ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар, "Жигүүр гранд" группын ерөнхийлөгч Дашбалжирын Баттөр нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. 


Энэ үеэр Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр "Баялаг бүтээгчдэдээ Монголын төр сайхан урам өглөө, сайхан ташуур боллоо. Үнэхээр сайхан байна.

Бидний энэ амжилт бол манай хамт олны маань амжилт. Бид 30-аад жил Монголын хөгжлийн төлөө олон сайхан ажлыг хийсэн. Цаашид ч хийх зүйл олон байгаа.

Эжий, аав минь биднийг хөдөлмөрч, хөдөлмөрт дуртай, зөв хүмүүжилтэй, сайхан хүн болгож өсгөсөнд үнэхээр баярлаж байна.

Бид болон Монголын үйлдвэрүүд малчдаасаа сүүг нь авч, буянтай сайхан ажлыг хийж байна. Саяхан дэлгүүрийн лангуунууд дээр гадны сүү байдаг үе байлаа.

Макс групп 100 мянга гаран метр квадрат орон сууц, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Дэлхийд 100 орчим түрүү, аман хүзүү авч монгол түмнийхээ хиймэр лундаа, Монголынхоо нэрийг цуурайтуулсан.

600 км замын бүтээн байгуулалтын ажлыг хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хамт олонтойгоо цугтаа бүтээлээ. Замын нээлт ирэх аравдугаар сарын 09, 10-нд болно. Үүнийг баруун бүсийн хөгжлийн зам гэж ойлгож байна. Бид сайхан сэтгэл, их эр зориг гаргаж энэ замын бүтээн байгуулалтын ажил руу орсон. Үүгээр монгол компаниуд замаа барьж чаддаг гэдгийг харуулж чадаж байгаа гэж бодож байна.

Мэдээж энэ том цолонд эзэн болно гэдэг хамгийн гол асуудал. Бид цолондоо эзэн байж, Макс групп ойрын гурван жилийн дотор багадаа 3000 ажлын байр нэмж бий болгохоор зорин ажиллаж байна. Үүнийг энэ сайхан өдөр монгол түмэндээ амлах нь зүйтээ гэж бодож байна.

Баяглаг бүтээгчид Монгол Улсдаа нэг сая гаруй ажлын байрыг бий болгосон байна. Баялаг бүтээгчидтэйгээ хамтраад илүү сайхан Монгол Улсыг бүтээхийн төлөө ихийг хийж, бусдын амьдралд бага ч болов нэмэр болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр, эрч хүчтэйгээр ажиллаж байгаа.

Хөдөлмөр бол их хүч хөдөлмөр зарцуулдаг, дардан зам гэж байдаггүй. Бизнесийн олон нугачаанд Монголын олон компани амжилттай сайн ажиллаж байгаа. Монгол маань илүү сайхан хөгжинө, монголчуудын маань амьдрал илүү сайхан болно гэдэг итгэлтэй байна. Баярлалаа." гэв.

ВИДЕО:

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
usb(139.5.216.19) 2020 оны 09 сарын 27

jenko olon ajiltantai kampani tomchuudin shagnaj ireh jil olon sanal avah geed heregui ulsuudiig ashiglaj bn icheech garagui gedgee oilgoh heregtee

0  |  0
Зочин(103.229.123.65) 2020 оны 09 сарын 27

Баяр хүргэе монголд ийм сайхан хөдөлмөрч улсаа ард иргэдээ боддог хүмүүс олон болоосой авилагачин луйварчид хулгайчид хэзээ нэгэн цагт гэмээ үүрэх болно

1  |  0
mongol(192.82.71.222) 2020 оны 09 сарын 27

neeree olon huniig ajliin bairtai bolgoj baigaa shuu

0  |  0
Зочин(64.119.20.151) 2020 оны 09 сарын 27

Баяр хүргэе

0  |  0
зочин(202.70.34.114) 2020 оны 09 сарын 27

баяр хүргье улам их амжилтийг хүсье

1  |  0
эгэл(103.212.118.175) 2020 оны 09 сарын 27

Амжилт хүсье мундаг байна

1  |  1
Зочин(202.126.89.152) 2020 оны 09 сарын 27

Пиздааны айраг түрүү вэ

0  |  3
Top