Замын цагдаагийн гүүрний эргэлтийн замыг барьж байна

2020 оны 09 сарын 26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлын явцыг шалгав.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүр нь нийт 6 хэсгээс бүрдэж буй. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух автозамын барилгын ажил бүрэн дуусаж өнгөрсөн оны 9 дүгээр сард ашиглалтад орсон юм.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан автозамын бүтээн байгуулалт удааширсан. Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албаныханы зүгээс гаргасан заавар зөвлөмжийн хүрээнд ажилчдыг шинжилгээнд хамруулж, тусгаарласны дараагаар ийнхүү автозамын барилгын ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8,5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарц болон Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүрийг барьж байна. “А” рамп нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай байх юм.

Мөн Нарны замаас хойд хэсэг Олимпийн гудамжны гүүрний туслах замуудыг ашиглалтад оруулах аж. Ингэснээр Олимпийн гудамж Нарны замтай холбогдох юм байна. Ирэх сарын 25-нд “А” рампын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна. Үндсэн автозамын хувьд үерийн ус зайлуулагч, гэрэлтүүлэг, явган хүний замын тохижилт зэрэг ажлууд хийгдэж байна.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан автозамын ажлыг хурдан хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд санууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Guitsetgegch(103.212.118.69) 2020 оны 09 сарын 26

Tuslan Guitsetgegch nariinhaa mongiig ogoogui baigaa ajil yaj helsen hugatsaandaa amjih ve dee

0  |  0
Бацаан(66.181.186.145) 2020 оны 09 сарын 26

Зориуд удаан барьж байна гэж бодоод байгаа юм уу энэ Жунайгийн цүнх баригч

0  |  0
Top