Зээлгүй иргэдэд зургаан хувиар орон сууц олгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 26

Орон сууцны ипотекийн зээлийг зургаан хувь болгох асуудлыг Засгийн газар хэлэлцсэн гэх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ асуудал нь Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлагдаагүй байгаа бөгөөд харин Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг байгуулан, судалж байгаа ажээ. 

Өнгөрсөн хугацаанд 4,9 их наяд төгрөгийн найман хувийн орон сууцны зээлийг 100 мянга гаруй иргэнд олгосон байна. Зээл авсан хүмүүс 2 сая төгрөгөөс дээш орлоготой ба сард дунджаар 680 мянган төгрөг төлдөг аж. Тэгэхээр дунд болон дундаас доогуур орлоготой иргэн ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа тул ипотекийн зээлийн хүүг бууруулбал зорилтот бүлгийн иргэд хамрагдах боломжтой гэж тооцжээ. 

Харин найман хувийн ипотекийн зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувьд шилжүүлэхийн тулд 360 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

Цар тахлын үед ийм хэмжээний санхүүжилт гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт байр авсан хүмүүсийг дахин санхжүүжүүлэхгүй, орон сууцны зээл аваагүй иргэдэд ипотекийн зээл олгох нь зүйтэй гэдэг саналыг Барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулаад байгаа аж. Гэхдээ энэ төсөл нь одоогоор эцэслэн батлагдаагүй байгааг тодотгоё. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.94.209) 2020 оны 09 сарын 27

5 bolgoo

1  |  0
Агаа(66.181.180.176) 2020 оны 09 сарын 27

Сонгууль бол шоу, төрийн бодлого нь иргэдээ ядуу дорой хүлцэнгүй мунхаг байлгах

2  |  0
(66.181.180.176) 2020 оны 09 сарын 27

Төрд аль ч нам гарсаг ялгаагүй, иргэдээ ядуу дорой хүлцэнгүй тэнэг харанхуй байлгах бодлого, сонгууль бол тэнэг бидэнд зориулсан шоу

1  |  0
Бат(202.9.46.185) 2020 оны 09 сарын 27

Ард түмэнд 8-6 болох нь чухал биш хамгийн гол нь олддог байх хэрэгтэй би 8 % зээл хөөлцөлдөөд удлаа олдохгүй юм ямар авлига өгч байж олдох вэ үүнийгээ ил тавьчих

1  |  0
Зочин(112.72.15.78) 2020 оны 09 сарын 27

Худлаа мэдээлэл гаргахаа болилдоо хэзээ зээлтэй иргэдэд зээл олгож байсан юм. Урьд өмнө авсан найман хувийг ч 6% болгох хэрэгтэй.

2  |  0
болд(64.119.16.51) 2020 оны 09 сарын 27

иргэдээ ялгаварладагаа хэзээ болих вэ. өмнө нь зээл тэглэж ялгаварласан.

1  |  0
зочин(202.126.88.58) 2020 оны 09 сарын 27

..ийм өрөөсгөл тэнэг юм хийхээ болиоч .арга ядаад л орох оронтой болох гээд авсан байж таараа.тэгээл өрөнд орж хагас хугас өлөн зэлмэн зээлээ төлөөд л амьдарч байгаа айлууд олон байна.бүгд ийг нь адил 6 хувь болгох хэрэгтэй шүү дээ.

1  |  0
Top