Ерөнхий сайд У.Хүрэлсүх тагнуулынханд үүрэг өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулын ерөнхий газарт ажиллаж, тус байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө. 

Тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон ажиллах ёстойг тодотголоо.

Түүнчлэн улс орны хэмжээнд цахим шилжилт хийгдэж буй энэ үед холбогдох хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах, нийт бие бүрэлдэхүүн албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, улс төрөөс ангид, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болгоомжлол(139.5.219.142) 2020 оны 09 сарын 26

Тагнуулын байгууллага нь өөрийн гэсэн онцлогтой ажиллах хүрээ,үүрэг хариуцлага,ёс зүйг хуульчлан тогtсон байх учиртай. Хэн нэгэн өндөр тушаалдаа эрдэж үүрэг чиглэл өгөх,тэр дундaa нийгэмд боловсроогүй овиргон сагсуу, ,хэлсэн ярьснаасаа суурин дээрээ бүр 180 градус эргэдэг болчимгүй хүн үүрэг чиглэл өгч бүр болохгүй шүү?!!!Үүрэг чиглэл өгөх нэрийн доор өөрийнхөө хувийн атгаг санаа, эрх ашгийн сонирхолоо нууж санасандаа хүрэх гэж улайрахдаа г шудрагаар хөдөлмөрлөж яваа нэгнээ гэмтэн болгож хэлмэгдүүлдэг гашуун сургамж бий шүү!!!

0  |  0
Баатархүү(202.9.40.121) 2020 оны 09 сарын 26

бичсэн сэтгэгдэл устгачихсан байна. Тийм юм бол энэ сэтгэгдлийн талбараа хаачихаа

0  |  0
Баатархүү(202.9.40.121) 2020 оны 09 сарын 26

нөгөө тагнуулыхан дээрэмийн хэрэгт оролцсон тухай яриад байсан . Энэ асуудал юу болсон вэ. Бас л дарагдаад өнгөрсөн үү.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 25

uls toroos hol bailgah heregtei, zovhon uls ornii ayulgui baidal.....geed tednii hiih estoi ajil baigaa bizdee, tenegyyd 30 jilting tagnuuliinhaniig uls tord ashiglaj, ashigluulsan iim baij bolohgui shdee

1  |  0
Top