Диско бааруудад ХЯНАЛТ ШАЛГАЛТ хийж байна

2020 оны 09 сарын 25
Нийслэлийн Засаг даргын А/1144 тоот захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/3788 тоот мэдэгдлийн дагуу Сүхбаатар дүүргийн диско болон бүжгийн бааруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар, COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Шалгалтын явцад цэвэрлэгээнд хэрэглэсэн алчуур, хувин багаж хэрэгслийг ариутгаагүй, бүртгэл хөтлөлт хийгдээгүй зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.
 
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top