АНУ-д 17 жилийн дараа анх удаа хар арьстныг цаазалжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

АНУ-д сүүлийн 17 жилд анх удаа холбооны түвшинд ял авсан хар арьст гэмт хэрэгтний цаазыг ялыг гүйцэтгэжээ.

Аssociated Press агентлагийн мэдээлснээр, 1999 онд цагаан арьст хосыг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан Кристофер Виалва гэгчийг Индиана мужийн Терре Хот хотын хорих газар хортой тарилгын тусламжтай цаазыг гүйцэтгэжээ. Гэмт хэрэгтний өмгөөлөгч үүнээс өмнө үйлчлүүлэгчийнх нь арьсны өнгө шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж мэдэгдэж байжээ.

Энэ нь 2020 онд холбооны түвшинд гүйцэтгэж буй долоо дахь цааз юм. “Thе Washington Post” сонины мэдээллээр, хамгийн сүүлд буюу 2003 онд АНУ-д холбооны түвшинд цаазын ялыг гүйцэтгэж байжээ. Үхлийн тарилга хэрэглэх дүрэмтэй холбогдуулан түүнээс хойш холбооны хэмжээнд цаазын ялаас албан бусаар түр түдгэлзээд байсан юм. Өнгөрсөн хугацаанд ялын дээд хэмжээг мужийн түвшинд  хэрэгжүүлж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
badarch taxar(59.153.115.64) 2020 оны 09 сарын 26

dagzand ni buudah ni hamgiin enerengvi bogood hurdan vhdeg yum

0  |  0
Top