Асашёорюү: Дэвжээний дүү төрсөн өдрөөр минь түрүүлээрэй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Японы нийслэл Токио хотод болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн хоёр аваргын эзгүйд тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Тэмцээн дуусахаас хоёрхон хоногийн өмнө зургаан бөх түрүүлэх боломжтой өрсөлдөж байгаа билээ.

Мэргэжлийн сүмогийн их аварга, 68 дахь ёкозүна Асашёорюү хуучин Такасаго дэвжээнийхээ дүү, озэки Асаноямаг түрүүлээсэй гэж бодож байгаагаа жиргэжээ.
 

Асашёорюү “Намрын тэмцээний сүүлийн өдөр миний 40 насны төрсөн өдөртэй давхцаж байна. Дэвжээний дүү минь түрүүлээрэй” гэж бичсэн байлаа. Асанояма эхний 3 өдөр дараалан ялагдсан ч Асашёорюүд твиттерээр загнуулсныхаа дараа ес дараалан давсан.

Мөн их аварга сүмочдод “Бэлтгэл сайн хий. Сүмо тийм амархан зүйл биш шүү”, “Коронавирусээс болоод бөхчүүд бүгд бэлтгэл дутуу байна” гэж зөвлөгөө өгчээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(202.21.109.49) 2020 оны 09 сарын 26

zass shou

0  |  0
123(202.126.89.34) 2020 оны 09 сарын 26

Asa min odoo bnoo, uuriig chin odoo tegeed tooloo yu! Kk Id uedee bdag shgee bodood hereggui.

0  |  0
Hen negen(117.111.16.159) 2020 оны 09 сарын 26

Ter neg yum ny sharandaa gaigui barildaad bg shu. Tobizaru turuuleh ny todorhoi.

0  |  0
Kk(66.181.161.71) 2020 оны 09 сарын 26

Manai xvn ner nuuree barsiim shig bgaa japand . Soliotoi yum shig baaxan duvchignuud japanchuud tevcheegui gexeer vnen dupik bsiim shig bgaan

1  |  1
Гүрсоронзонгомбо(64.119.23.24) 2020 оны 09 сарын 25

Асаноямаг дэмжиж байна. Маш ирэдүйтэй бөх. Сайхан залуу сумоч. Түрүү авах байхаа. Маргааш чухал даваа шүү.\n

0  |  0
,,(182.160.34.136) 2020 оны 09 сарын 28

za ene soliotiin ugiig ter zaluu nohoi hutssan chinee toohgue

3  |  1
Top