Циндаогийн далайн бүтээгдэхүүний агуулахаас ХАЛДВАР илэрлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25


БНХАУ-ын дорно хэсгийн Циндао хотын далайн бүтээгдэхүүний агуулахад импортор орж ирсэн далайн бүтээгдэхүүнээс коронавирус илэрчээ.

Үүнтэй холбоотойгоор тухайн агуулахыг эзэмшдэг компанийн 147 ажилтнаас шинжилгээ авахад хоёр хүнээс коронавирус илэрсэн гэж Цинда хотын эрүүлийг хамгаалах хорооноос мэдээллээ.

Импортын далайн бүтээгдэхүүнийг нийтэд худалдаанд гаргаагүй учраас нийтийг хамарсан халдвар дэгдэх эрсдэлгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж буй аж.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооноос импортын бараа бүтээгдэхүүн ялангуяа хөлдөөсөн далайн бүтээгдэхүүний хяналтыг чангатгалаа.

Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хугацаанд импортын хөлдөөсөн далайн бүтээгдэхүүнээс шалтгаалсан 51 тохиолдол Циндао хотын далайн бүтээгдэхүүний агуулахаас илрээд байна.

Top