Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр БУУДЛАГА СПОРТЫН сургалт зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25


Олимпын наадмын хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр буудлага спорт сонирхогчдын урилгаар сургалт хийхээр болжээ.

Гавьяат буудлага спортын шаардлага хангасан гар буутай бүх насны хүмүүст зориулсан сургалтыг аравдугаар сарын 1-нээс удирдан явуулахаар товлогдсон байна. 

Сургалт долоо хоногт хоёр удаагийн давтамжтай байх ба Техник спортын төвд хичээллэнэ. 

Top