NBA: Өрнө бүсийн аварга тодрох ойртсоор

2020 оны 09 сарын 25

АНУ-ын Реюньонд Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн Өрнө бүсийн финалын 4 дэх тоглолт явагдлаа.

Тоглолтын зочдын хувиар талбайд гарсан Лос-Анжелес Лейкерс баг Денвер Наггетс-ийг 114:108 харьцаатай ялж, цувралын харьцааг 3-1 болголоо. Бүсийн аварга болоход тэдэнд ганц ялалт дутуу байна.

Ялагч багийн эгнээнд 34 оноо авсан Энтони Дэвис тодорлоо. Төвийн тоглогч Дуайт Ховард 12 оноо, 11 самбраар дабл-дабл хийсэн бол Леброн Жеймс (26 оноо, 9 сам, 8 дам) үзүүлэлттэй тоглолоо. Леброн плей-оффын 135 тоглолтод доод тал нь 25 оноо, 5 самбар, 5 дамжуулалт өгч байгаа нь Майкл Жордан (73 тоглолт), Ларри Бёрд (53) хоёрын амжилтыг нийлүүлснээс их байгаа юм.

Дараагийн тоглолт энэ сарын 27-нд болно.

Денвер – Лейкерс 108:114 (30:37, 25:23, 29:27, 24:27)

AdventHealth Arena

Денвер: Мюррэй (32 + 8 дам), Грант (17), Йокич (16 + 7 сам), Миллсэп (5), Харрис (3) – гараа; Портер (13 + 8 сам), Моррис (12), Крэйг (7), Пламли (3), Дозьер (0).

Лейкерс: Дэвис (34), Жеймс (26 + 9 сам + 8 дам), Колдуэлл-Поуп (13), Ховард (12 + 11 сам), Грин (3) – гараа; Рондо (11 + 7 дам), Кузма (10), Карузо (3), М-фМоррис (2), Макги (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top