Цагдаа нар 360 кг дахин боловсруулсан бэлгэвчийг хураажээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Вьетнамын Бин Дүонг мужид Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дахин боловсруулсан 345 мянган бэлгэвчийг хураан авч, устгалд оруулжээ.

Бин Дүонг мужийн нэгэн гэр бүл хогийн цэг болон гудамжнаас хэрэглэсэн бэлгэвч түүж угааж, ариутгаад дахин савлан худалдаалдаг байсан тухай мэдээлэл ирсний дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Бэлгэвчийг дахин боловсруулан савлаж байсан этгээдүүдийг саатуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад дахин боловсруулсан нэг бэлгэвчийг ойролцоогоор 0.17 ам.доллароор борлуулдаг байсан гэж мэдүүлжээ.

Одоогоор тэдэнд ямар шийтгэл оноох нь тодорхойгүй байна.


Эх сурвалж: The Guardian

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top