АКИ БАШЁ: Тэрүнофүжи гэмтэж, тэмцээнийг орхилоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Өнгөрсөн долоодугаар сарын тэмцээний аварга, озэки асан Тэрүнофүжи хуучин гэмтлээ сэдрээж, Намрын тэмцээнээс гарлаа. Өчигдөр Ооношёотой барилдахдаа гэмтсэн байна.
 


Тэрүнофүжи 8 давж, 4 унасан бөгөөд ирэх тэмцээнд комүсүби цолоо эргүүлэн авах нь тодорхой болсон. Өнөөдөр түүнтэй барилдах байсан маэгашира Вакатакакагэ барилдалгүй тун чухал буюу 10 дахь даваагаа авлаа.

Өнөөдөр мөн маэгашира Чиёотайрюү гэмтлээр тэмцээнээс гарч, Намрын тэмцээний гэмтсэн цолтой бөхчүүдийн тоо 13-т хүрлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top