Монголын биатлончид Беларусын АШТ-д оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Маргааш Минскийн ойролцоох “Раубичи” олимпын төвд Беларусын аварга шалгаруулах зуны биатлоны тэмцээн эхлэх гэж байна.

Беларусын бүх шилдгүүд оролцох тус тэмцээнд Монголын шигшээ баг, ОХУ-ын тамирчид оролцох юм. Беларусын шигшээ багийн дасгалжуулагч Елена Зубрилова “Цар тахлын үед тамирчдынхаа ямар формтой байгааг мэдэхэд тун чухал тэмцээн болно. Гадаадын тамирчид оролцож байгаа нь сайн хэрэг. Монголын баг Раубичид бэлтгэл хийж байсан тул манай тэмцээнд оролцох боллоо. Тэд Герман, Францын баг шиг хүчтэй биш ч өрсөлдөөн үзүүлэхээр сайн тамирчидтай. Өвлийн гараа хэзээ эхлэх талаар одоо болтол тодорхой зүйл байхгүй байгаа. Европт коронавирусний хоёр дахь давлагаа эхэлсэн болохоор байдал хэцүү байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top