Видео: Бавари Супер цомын эзэн боллоо

2020 оны 09 сарын 25

Өчигдөр шөнө Унгарт УЕФА-гийн Супер Цомын төлөө тоглолт болж, Аваргуудын лигийн аварга Германы Бавари баг Европын лигийн аварга Испанийн Севильяг 2:1 ялж, Супер цомд хоёр дахь удааагаа түрүүллээ.

Бавари баг энэ улиралд 4 дэх цомоо авч байгаа нь энэ юм. Энэ сарын 9-нд тэд Германы Супер цомын тэмцээнд Борусси Дортмундтай тоглоно. Мөн 12 дугаар сард клубын дэлхийн аваргын тэмцээнтэй. Энэ хоёр тэмцээнд түрүүлбэл нэг улиралд 6 цом авсан Испанийн барселона багийн рекордыг давтах юм.

УЕФА-гийн Супер Цомын шилдэг тоглогчоор Мюнхен хотын багийн Томас Мюллер шалгарлаа.

Бавари Герман – Севилья Испани 2:1 (1:1, 0:0, 1:0)

Пушкаш Арена

Гоол: 0:1 – 13, пенальти Окампос, 1:1 – 34 Горетцка, 2:1 – 104 Хави Мартинес.

Бавари – Нойер, Алаба (Боатенг, 112), Люка Эрнандес (Шави Мартинес, 99), Павар, Зюле, Мюллер, Киммих, Гнабри, Горетцка (Дэвис, 99), Сане (Толиссо, 70), Левандовски.

Севилья – Буну, Эскудеро, Кунде, Диего Карлос, Навас, Ракитич (Оливер Торрес, 56), Жордан (Васкес, 94), Сусо (Гудель, 73), Фернандо, Окампос, де Йонг (Эн-Несири, 56).

Шар хуудас: Алаба (12), Жордан (45), Кунде (55), Фернандо (70), Люка Эрнандес (90), Эскудеро (119)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top