Хятад улсад хоногт коронавирусний халдварын долоон тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр шинэ тохиолдлууд Шанхай, Ляонин, Жянсу болон Шэньси мужид бүртгэгджээ.
Цар тахал эхэлснээс хойш Хятад улсад нийт 85314 хүн өвчилж, 4634 хүн нас барсан юм.
БНХАУ-ын дарга Си Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн видео илтгэл дээрээ “COVID-19”-ийг улс төржүүлэх ямар ч оролдлогыг үгүйсгэхийг уриалсан билээ.
Тэгвэл Канадад хоногт 1090, Туркт 1767, Колумбад 6731 тохиолдол бүртгэгдсэнээр эдгээр улсад коронавирусний халдварын тоо тогтмол өссөөр байна.
Харин хойд хөрш ОХУ-д хоногт 6431 хүн өвчилж, 150 хүн нас баржээ. Буриад улсад нийт 6400 гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, 68 хүн нас бараад байгаа юм.