БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсыг багтаасан эрүүл мэндийн сүлжээ байгуулахыг уриалав

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНХАУ, Япон, Монгол, Умард Солонгосыг багтаасан бүс нутгийн эрүүл мэндийн сүлжээ, халдвар өвчний хяналтын төв байгуулахыг уриаллаа.

Ялангуяа цар тахлын хүнд хэцүү цаг үед халдварт өвчнийг хамгаалах тал дээр Монгол Улсын туршлагыг Умард Солонгост нэвтрүүлэх ажлыг нэн даруй эхлэх шаардлагатай гэж мэдэгджээ.

“Коронавирус бол хүн төрөлхтөнд дайнаас илүү аюул занал учруулж байгаа бодит хүчин зүйл. Энэ хүнд бэрх цаг үед бүс нутгийн болон хөрш орнууд халдварт өвчнөөс сэргийлэх нь манай улсын аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс хоорондоо нягт хамтран ажиллах шаардлагатай” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ярьжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар Зүүн Хойд Азийн халдварт өвчний хяналтын төв нэр даруй байгуулах шаардлагатай гэж үзэж буй юм. Монгол Улс дотооддоо халдвар тархаахгүй, ДЭМБ-ын дүрэм, журмыг нягт баримталж байгаа туршлагыг бүс нутгийн орнуудад нэвтрүүлэх ёстой гэж мэдэгджээ.


Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.250.130) 2020 оны 09 сарын 26

manai uls mash sain ajillaj bgaa.solongosin hun am hed bilee.manaih hed bilee bodood uz.

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 09 сарын 24

Evropiin zarim neg uls ornuud solongosoos turshlaga suraltsaj tyryychees ni xevshyylj exellee. Xudal medeelel niitelj tarxi ugaaxaa bolino uu !!!!

1  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 09 сарын 24

Худлаа мэдээлэл тараахаа боль.солонгос манайхаас ямар туршлага судалдаг уим.солонгос харин ч хилээ хаагаагүй короногоо дарж чадсан орон шүү.ард түмний амьдрал бизнёс хэвийн ард иргэдээ гэрт нь 14 хоног тусгаарлаад гаднаас ирсэн хоол хүнсиыг нь үнэгүй өгч байсан орон.\n\n\n\n\n\n

1  |  0
Top