NBA: Делонте Уэст Далласын гудамжинд гуйлга гуйж байна

2020 оны 09 сарын 24

НБА лигийн тоглогч асан Делонте Уэст Даллас хотын гудамжинд гуйлга гуйж байгаа зураг цахим сүлжээгээр цацагдлаа.

Делонте Уэст сэтгэцийн эмгэгтэй бөгөөд орон гэргүй. Түүнтэй хамт Кливленд Кавальерст тоглож байсан Леброн Жеймс болон Даллас Маверикс багийн эзэн Марк Кьюбан, Бостон Селтикс багийн ерөнхий менежер Дэнни Эйнж нар Уэстэд туслахаар нэгдээд байна. Лигийн үйлдвэрчний эвлэлээс Делонтед санхүүгийн тусламж үзүүлсэн ч тэр ажил олж чадаагүй.

Уэст 2004 онд драфтын 24-өөр Бостон багт орж байсан. Нийт найман улирал НБА-д тоглохдоо 19 сая ам.долларын цалин авчээ.

Бостон Селтикс (2004—2007), Сиэтл Суперсоникс (2007—2008), Кливленд Кавальерс (2008—2010), Бостон Селтикс (2010—2011), Даллас Маверикс (2011—2012), Техас Лэжендс (Д-Лиг) (2013), Фуцзянь Сюньсин (2013—2014), Шанхай Шаркс (2014), Техас Лэджендс (Д-Лиг) (2015) багуудад тоглож байв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nba(202.126.90.102) 2020 оны 09 сарын 27

Mongoo avaad mongold irsen bol\n....zaluuhan avgai avaad haan shig amidrah baij dee ..hoorhii

6  |  7
Док(223.38.22.89) 2020 оны 09 сарын 26

Тхх 3 4 жилийн өмнө Мари авгайтай зууралдаад л бсан золиг гэж

1  |  2
Segseger(202.126.88.37) 2020 оны 09 сарын 28

Yunas bolod gudamjind garsan talaar n delgerengui bichech bas ter ih hurungu n haashaa bhgui bolsnig sudalad guitsed hund hurteemjtei medeelel oruulj boldguimu hagas dutuu l yum.

37  |  8
bron(66.181.165.185) 2020 оны 09 сарын 27

Lebron-ii eejtei uulzdag gar bsan bizdeee

5  |  0
Top