ОЛОН ӨНГӨ: Сургуульдаа очих бяцхан тэмцэл

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Өглөөний нартай уралдан босч аав, ээж, өвөө, эмээ, ах, эгчийн хамт эсвэл ганцаараа автобусанд суугаад хол замыг туулж сургуульдаа ирдэг олон хүүхэд бий. Нисэхийн эцсээс хотын төв рүү ороход өглөөний түгжрэлийн цагаар багадаа нэг цаг, цаашлаад хоёр цагаас илүүтэй хугацааг хүүхдүүд автобусанд өнгөрөөхөөс өөрцгүй.

Бага ангийн, тэр дундаа нэгээс хоёрдугаар ангийн хүүхэд л юу юм гэхээс суудал барагтай бол олдохгүй. Тэр удаан хугацаанд, олон том хүмүүс дунд заримдаа амьсгалах агаар ч олдохгүй байна уу гэмээр харагдана. Ядрахын эрхэнд зогсож байхдаа зүйрмэглэж, суудал олдонгуут унтаад өгнө. Ялангуяа бага ангийнханд томчуудтай хамт автобусанд зорчих амаргүй даваа. Нөгөө талд сургуульдаа очихын тулд таваас 10 км замыг алхаж туулдаг хүүхдүүд байсаар. Шавар шалбаагтай гудамжаар нохойноос зайлсхийж, согтуу хөлчүү хүмүүсээс айж сандарч явах нь сурагчдын хувьд дасал болжээ. Өөрөөр хэлбэл, бага ангийн сурагчид том хүмүүстэй хамт сургуульдаа ирж очихгүй л бол эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна.

Өглөө, оройн замын түгжрэлийн чамгүй хувийг сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх гэсэн эцэг, эхчүүдийн автомашинууд эзэлж байна гэхээр арга ч үгүй. Эрсдэлтэй замаар бяцхан хүүхдүүдээ сургуульд нь явуулахыг ямар ч ээж, аав хүсэхгүй. Амар тайван, ая тухтай нийгэмд өсөж торниосой бяцхан үрсүүд минь.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 04

archaagui mongoliin toriinhnii gai shdee....hudlaa baahan novsh bolson dyyrgyyd yuch hiihgui, surguuli zezerleggui dyyrgyyd baina gedeg chin iim hynd asuudal yysgej baigaa, dyyreg horoo bolgond surguuli zezerleggui bair oron suuz , bairilguud barihiig horih heregtei ....!!!

0  |  0
(192.82.73.195) 2020 оны 09 сарын 28

Хөөрхий дөө миний монголын ирээдүй, эрсдэлгүй эсэн мэнд том болоорой, тэгээд энэ нийгмийн шийдэж чадахгүй асуудлыг шийдээрэй

2  |  0
Top