Амны хаалтаа авч, санаатайгаар ханиалгасан этгээдэд ял оноожээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Сингапурын шүүх дэлгүүрт явж байхдаа амны хаалтаа авч, үйлчлэгч эмэгтэй рүү санаатайгаар ханиалгасан иргэнд таван долоо хоногийн хорих ял оноолоо.

Сингапурын иргэн Тан Шиау Ви гэгч нь жирийн үйлчлүүлэгч эмэгтэй рүү санаатайгаар ханиалгасан гэдгээ шүүх хуралдааны үеэр хүлээн зөвшөөрч, улмаар шүүх бүрэлдэхүүн ял оноожээ.

Хэргийн хохирогч гэгдэх Нг По Вей анх цагдаад дуудлага өгч, шүүх хуралд хохирогчоор оролцсон юм.

Мөрдөн шалгах явцад дэлгүүрийн хяналтын камер зэргээр болсон явдлыг баталгаажуулсан гэдгийг CNA агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Straits Times

Top