Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, удирдлагуудад нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Өмгөөллийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар байгуулсан Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт дараах бичиг баримтыг ирүүлнэ.

1. Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч:
 

  • Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/
  • Өмгөөлөгчөөр ажилласан жилийн талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа, эсхүл тодорхойлолт
  • Мөрийн хөтөлбөр /гурав хүртэлх хуудаст багтаана/
  • Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх
  • Нэг хувь “4х6” хэмжээтэй цээж зураг

2. Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч:
 

  • Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/
  • Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх
  • Нэг хувь “4х6” хэмжээтэй цээж зураг


Жич: Нэр дэвшигч нь Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд давхардуулан нэрээ дэвшүүлэхгүй.

Дээр дурдсан бичиг баримтыг 2020 оны есдүгээр сарын 23-ний өдрийн 08:30 цагаас 2020 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яамны 508, 509 тоотод  хүлээн авна.

Холбоо барих утасны дугаар: 51-263502, 51-261953


Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top