Кофены талаар олон маргаантай баримт байдаг. Эдгээрээс кофе уухын эерэг ба сөрөг нөлөөг дурдъя.
Эерэг нөлөө:
- Кофе нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай антиоксидантын хамгийн том эх үүсвэр юм.
- Кофе уудаг хүмүүс огт уудаггүй хүмүүсийг бодвол сэтгэл гутралд орох нь 10 хувиар бага байдаг.
- Кофе нь ходоодыг цочроож, ходоодны шүүс ялгаруулдаг тул их идсэн үедээ кофе уувал хоол хурдан шингэхэд тусалдаг аж.
- Чихэргүй хар кофег тогтмол уудаг хүмүүс чихрийн шижин, мэдрэлийн эмгэг, элэгний өвчин тусах магадлал бусад хүмүүсийнхээс хамаагүй бага байдаг.
- Кофенд агуулагддаг кафейн нь өөх шатаалтыг дэмждэг. Дасгал хөдөлгөөн хийхээсээ 20-30 минутын өмнө кофе уувал бие халаалттай ижил үйлчилгээ үзүүлж, хурдан шатаж эхэлдэг байна.
- Кофены үнэрийг үнэрлэхэд хүн тайвширдаг нь батлагджээ.
- Кофены үнэр нь мөн тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг хурдасгадаг.
Сөрөг нөлөө:
- Өлөн ходоодтой үедээ кофе хэтрүүлж уувал ходоодны шүүс ихээр ялгарч, ходоод өвдөнө.
- Кофе уусны дараа исэлдэлтээс болж аманд эвгүй үнэр үлддэг. Иймээс кофе уусныхаа дараа амаа усаар зайлаарай.
- Кофены найрлагад хүний сэтгэцэд нөлөөлдөг бодис тодорхой хэмжээгээр агуулагддаг байна.
- Их хэмжээний кофе уувал бие эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тайван бус, түгшүүртэй болж, толгой эргэн, ходоодны үйл ажиллагаа муудаж, нойргүйдэх, чичрэх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
- Дээрх шинж тэмдэг тогтмол илэрдэг бол та кофенд хэт мэдрэмтгий гэсэн үг. Иймээс кофены хэрэглээгээ багасгах, хэрэглэхээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй.
- Өдөрт дөрвөөс дээш аяга кофе уух нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, элэгний хорт хавдар, Альцгеймерийн өвчин тусах магадлалыг тодорхой хэмжээгээр нэмнэ.
Сэтгэгдэл ( 0 )